Танилцуулга

    Монголиан Файнэншл Партнерс ББСБ нь 2017 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 82 тоот тушаалаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эхлүүлж байсан бол, 2020 оны 30 тоот тушаалаар Факторингийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Үйл ажиллагаа эхлүүлснээс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон банк бус санхүүгийн байгууллагын шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж ажиллаж байна.

    Манай байгууллага нь “Монкон констракшн” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан орон сууцыг хүү, хугацааны уян хатан нөхцөлтэй орон сууцны зээл олгох замаар иргэдийг орон сууц худалдан авахад дэмжин ажиллаж байна. Бид харилцагч, үйлчлүүлэгч бүрд түргэн шуурхай, соёлч боловсон үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ харилцагчдынхаа эрх ашгийг дээдлэн хүндэтгэж тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хамтран ажиллахад анхааран ажиллаж байна.

    Манай компани нь 2017 оноос банк бус санхүүгийн зээл олгох тусгай зөвшөөрлийн дагуу 1 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд доорх хугацаанд дүрмийн санг нэмэгдүүлсэн байна.
    - 2018 оны 6 сард 1,5 тэрбум төгрөг
    - 2024 оны 7 сард 2,5 тэрбум төгрөг
    - 2026 оны 5 сард 5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн нийт 10 тэрбум төгрөгийн дүрмийн сантайгаар ажиллаж байна. 2024 оны 4 сард Үнэт Цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос гарсан тушаалын дагуу 1,8 тэрбум төгрөгийн хаалттай өрийн бичиг гаргаж 2025 оны 4 сард амжилттай төлж дуусгасан. 2025 оны 4 сард МҮЦАЭХ-ноос нийт 3,8 тэрбум төгрөгийн хаалттай өрийн бичиг гаргах зөвшөөрлийн дагуу 4 сард 1,462 тэрбум төгрөг, 7 сард 1 тэрбум төгрөгийн хаалттай өрийн бичгийг амжилттай гаргаж сар бүр хүүг олгон ажиллаж байна.

    Одоогоор “Монкон констракшн” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 23-р хороо Арцатын аманд байрлах 1500 айлын “Мандала гарден” хотхоны ашиглалтанд орох байранд Орон сууц, Дулаан зогсоол, Үйлчилгээний талбайд зээл олгон ажиллаж байгаа бөгөөд энэхүү төсөл нь 2028 он хүртэл үе шаттайгаар хэрэгжих төсөл юм.


Search